СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-03

С.Батболд: Говийн бүсийг авто замаар бүхэлд нь холбох төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Монголын Эдийн Засгийн Форум-2024 өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Тус форумын Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн: Говийн бүсийн салбар хуралдааныг УИХ-ын гишүүн С.Батболд нээж үг хэлсэн билээ.

Энэ үеэр тэрбээр, Зам дэд бүтцийн асуудал. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнүүдийн хүрээнд багагүй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байна.

Цаашид хойд урд хилийг холбосон хос төмөр зам, хос авто замыг барьж байгуулах, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах, төмөр замын холболтуудыг гүйцээх, “Говийн тээвэр ложистикийн кластер бүс” байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлууд биднийг хүлээж байна.

Мөн энэ онд баригдаж эхэлж буй Говьсүмбэр-Дундговь аймгуудыг холбосон хатуу хучилттай замын ажлыг үргэлжлүүлэн Өмнөговь-Дорноговь аймгуудыг холбож, говийн бүсийг авто замаар бүхэлд нь холбох “Говийн тойрог зам” төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
122.201.31.222

Аан өөрөө говийн бүсийн ноён болохоор замаа засаж байгаан байна аргагүй аргагүй алт зэс нүүрс нь бэлэн байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.