“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны хоёдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2,3 сая тонн нүүрс биржээр арилжаалжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 157 багц буюу 1 сая тонн коксжих нүүрс арилжжээ. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсийг 163.3 ам.долларт арилжив. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 307.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 2,3 сая тонн нүүрсийг биржээр борлуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.