СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-02-02

Д.Сүхбаатар жанжны намтарчилсан цуврал анимэйшн бүтээлийн нээлт боллоо

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
9 сарын өмнө

МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Д.Сүхбаатар жанжны мэндэлсний ойн өдрийг тохиолдуулан түүний намтарчилсан “Сүхбаатар” анимэйшн цуврал бүтээлийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. “Сүхбаатар” анимэйшнийг бүтээсэн уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо. 

“Сүхбаатар” анимэйшний зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр:  

-Залуучуудын дунд Д.Сүхбаатар жанжны талаар судалгаа хийсэн юм. Залуучууд хоёр зүйл хэлсэн. Нэгдүгээрт, “Мөнгөн дэвсгэрт дээр зураг нь байдаг. Талбай дээр хөшөө нь байдаг. Жанжин бил үү” гэж хэлж байна.

Хоёрдугаарт, “Архи, тамхи хэрэглэдэг, танхай хүн байсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр залуучууд Д.Сүхбаатар жанжныхаа талаар юу ч мэдэхгүй байна гэсэн үг.

Нөгөө талаар Бодоо, Данзан нарын талаар бүтээл хийвэл яах вэ гээд залуучуудын дунд судалгаа хийхэд ерөөсөө мэдэхгүй байсан.

Тэгэхээр Д.Сүхбаатарын түүхийг гуйвсан, буруу ойлгуулсан гэж үзэх нь бий. Тиймээс энэ хүнээс эхэлж түүхийг нь үнэн зөвөөр залууст ойлгуулж хийх нь зүйтэй юм байна гэж бодож, бүтээлээ хийсэн. Ардын хувьсгалын 1921 он, 1911 оны үйл явц, Д.Сүхбаатар жанжын тухай анимэйшн бүтээл дээр гардаг. Д.Сүхбаатар жанжны түүхийг комикс, анимэйшн аргаар хүүхэд залууст хүргэхийг зорьсон.

Бид төслийг хийхийн тулд Түүхийн ухааны хүрээлэн болон олон эрдэмтэдтэй хамтарч ажилласан. Нийт 350 гаруй судалгааны бүтээл дээр ажилласан байна гэв.

Политкоммс институт ТББ-ын тэргүүн Ц.Билгүүн:    

-Монголчууд хайрлаж хүндлэх, үлгэр дууриалал авах олон баатруудтай юм байна. Гэвч иргэд нийтээрээ тэр баатруудынхаа талаар сонирхон судлах арга зам ховор байна. Түүхэн баатруудынхаа түүхийг бид мэдэхгүй байна. Тэр баатруудаасаа Д.Сүхбаатар жанжныг онцлоод анимэйшн төрлийн богино хэмжээний бүтээлийг Монголдоо анх удаа хийсэн. Уран бүтээлчдийн баг бараг дөрвөн жилийн хугацаанд ажилласан байна. Дэлхий дахинд анимэйшн төрлийн уран бүтээл ихэд дэлгэрсэн. Монгол Улсын хувьд сүүлд орж ирсэн ч, хүүхэд залуусын сонирхлыг ихэд татдаг. Нийт 10 цуврал бүтээл гарна. Эхний хоёр ангийн нээлтийн арга хэмжээ болж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.