СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-02

Сайд Х.Болорчулуун нийслэл, 21 аймгийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нийслэл, 21 аймгийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг.

Уулзалтын үеэр сайд Х.Болорчулуун салбарын хийж, хэрэгжүүлсэн болон 2024 онд хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогыг аймгийн удирдлагуудад товч танилцуулж, хамтран ажиллах гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.