Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оноос УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон.
Тойргоос 78 гишүүн сонгогдох бол намын жагсаалтаар 48 гишүүн парламентад орж ирнэ. МАН, АН нь намын жагсаалтын эхээр бичигдэх нэрсээ өндөр үнэлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. МАН, АН-ын намын жагсаалтад дээгүүр бичигдэж орох бол таван тэрбум хүртэл төгрөгөөр үнэлж буй гэх мэдээлэл ч байна. Үүнтэй холбоотойгоор хуульч О.Батхүү дараах байр суурийг илэрхийлжээ.
Хуульч О.Батхүү:
-Намууд жагсаалтаа мөнгөөр үнэлэх, тэдэд жагсвал тэдэн төгрөг өг гэж нэхэх нь гэмт хэрэг. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 82-р зүйлчилж болох бөгөөд (Төрийн эрхийг хууль бусаар авах) 16-20 жилийн хорих ялтай гэмт хэрэг гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.