СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-02

🔴LIVE: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаагаа луйвардуулсан иргэд жагсаал зохион байгуулна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаагаа авч чадаагүй луйвардуулсан иргэд энэ сарын 05-ны өдөр жагсаал зохион байгуулахаар болжээ. 

Иргэн Г.Хажидмаа: 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх удирдлага, ТУЗ-ийн гишүүдтэй бид уулзсан. Эрдэнэс Монгол гэдэг мангас компани ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэлд очсон байна. Цагаан сараас өмнө 2022, 2023 оны ногдол ашгийг бүтэн өгчихгүй яасан юм бэ. Засгийн газар үнэхээр арчаагүй байна. Иргэдээ үнэхээр доромжилж байна.

Т.Аюурсайхан болон Б.Ганхуягийн шүүх хурал юу болж байгааг бүгд харж байна. Хэдхэн жилийн ял авч байна. Тэр хоёр хүнээр туг тахиж байна уу? Үнэхээр тэр хоёрхон хүн 44 их наяд төгрөг идчихсэн юм уу? Түүнчлэн нүүрсний сонсголоор хэр их хэмжээний мөнгөөр тоглосныг бүгд харсан. Иргэдээ улныхан гэж доромжилчихоод баялгаа зарсан тэр их мөнгө хааччихсан бэ?

Бид дахин УИХ-ын дарга Г.Занданшатар шаардлага хүргүүлнэ.

73 мянган иргэн хувьцаа заралтын луйварт өртсөн. Бид тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүхэд өгнө. Энэ бол Монгол Улсын иргэдээ ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон. МАН, АН, ХҮН нам ядарсан иргэдийнхээ нийгмийн асуудлыг огт шийдвэрлэхийг хүсэхгүй байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаагаа авч чадаагүй луйвардуулсан иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настангуудыг энэ сарын 05-ны өдөр бидний зохион байгуулах жагсаалд нэгдэхийг уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.