СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлсэн” гэх хоёр дуудлага, мэдээлэл  Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 18-20 насны эрэгтэй “М”, “Э” нар тус эмэгтэйчүүдийн “I phone” загварын гар утаснуудыг дээрэмдсэн үйлдлийг шуурхай илрүүлжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд шөнө оройн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн багатай болон харанхуй, гэрэлтүүлэггүй газраар ганцаараа зорчихоос зайлсхийх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэх шаардлагатай. Түүнчлэн танихгүй хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд гар утас болон эд зүйлээ ашиглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.