СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-02-01

Д.Амарбаясгалан: Аль нэг аймгийг нь бүсийн төв гэж зарлахгүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

“Бүсчилсэн хөгжил 2024” чуулга уулзалт төрийн ордонд болж байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас чуулганы ач холбогдлын талаар тодрууллаа.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Анх 2001 оноос бүсчилсэн хөгжлийн асуудал УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж, 2003 онд бүсчилсэн хөгжлийн бодлого батлагдсан байдаг. Товчхоноор хэлбэл, тухайн үед орон нутгийн түвшинд аваад үзэх юм бол бүсийн тулгуур төвүүдийг байгуулах замаар бүсийн хөгжлийг дэмжинэ гэсэн бодлого гарч байсан. Харамсалтай нь аймгууд хоорондын өрсөлдөөн, манай аймаг тулгуур төв гэдэг үзлээс болоод хөгжил удааширсан. Бодлого бодитой хэрэгжиж чадаагүй гэж судлаачид дүгнэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, эрх баригч намын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрхэн эрчимтэй хэрэгжүүлэх вэ гэдэг судалгааг хийсэн. Үүний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм байна гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, жижиг мажоритар тойргоос гарсан гишүүний бодлогоор төсөв баталдаг явдал нь манай улсын хөгжлийг урагшлуулахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог бий болгож, тойргоос хэт хамааралтай байдлыг арилгаж чадсанаараа улсын том бодлого хэрэгжих юм байна.

Цаашлаад аймаг гэлтгүй бүс нутгаараа хөгжих боломжтой болох юм байна гэж үзэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор сонгуулийн тойргийг томруулж, бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар УИХ шийдвэрлэсэн.

Бүсчилсэн тойргийн ач холбогдлыг энэ форумаар ярьж байна. Мөн парламентад суудалтай улс төрийн намууд энэ асуудлыг хамтарч шийдвэрлэж байгаагаар онцлог болж байгаа юм. Бүсийн хөгжлийн гол интеграцчлал бодитой бий болж байж бүс үүснэ.

Хоёрдугаарт, тухайн бүсэд багтаж байгаа аймгууд өөрийн хөгжлийн онцлог тулгуур зүйлээ гаргаж тавьж, бүсийн хэмжээний бодлогод нийцүүлсэнээрээ аймаг болгон ижил тэнцүү хөгжих боломж бүрдэнэ. Бүсийг хуваахдаа газар нутгийн байрлал, хүн амын нягтаршил зэргийг авч үзэж хуваасан.

Тухайлбал, Харин

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд нь уламжлалт мал аж ахуйгаа илүүтэй хөгжүүлэх боломжтой. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм гэж харж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.