СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-02-01

Г.Баярсайхан: Өвлийн морин уралдааныг зохион байгуулбал Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
9 сарын өмнө

Өвлийн морин уралдааныг эсэргүүцэж Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нарын иргэд мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан:

-Цагаан сарын дараа хурдан морины уралдаанууд зохион байгуулагдах гэж байна. Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй. Би Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа 2016 онд А/36 дугаар тогтоолыг гаргаж байсан. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах НҮБ-ын конвенцод манай улс нэгдсэний дагуу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.

Тухайн үед яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр 1990 онд дээрх хүүхдийн эрхийг хамгаалах конвенцод манай улс нэгдэн орсон. Конвенцод хүүхдийн тэвчишгүй бүх төрлийн хөдөлмөрийг устгахаар заасан. Түүнээс хойш 2016 онд манай Засгийн газар, Хөдөлмөрийн яам дээрх А/36 захирамжийг гаргасан. Өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон явдал нь чухал шийдвэр байсан.

Өвөл, хаврын морин уралдааны үеэр байсан. Гэтэл 2016 оны шийдвэрийг удалгүй өөрчилж, буцааж сэргээсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн зохицуулалтаар арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хориотой. Гэтэл хурдан морины уралдааныг зохион байгуулж ирлээ. НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхгүй байна.

Хурдан морины уралдааныг эрх баригчид, холбогдох албан тушаалтнууд таслан зогсоох ёстой. Гэтэл уяач гишүүд хурдан морины уралдааныг дэмжиж байна. УИХ өөрсдийн гаргасан шийдвэр болох НҮБ-ын конвенцод нэгдэн орсон шийдвэрээсээ ухарч байна.

Хаврын уралдааныг зохион байгуулах тухай хууль тогтоогч гишүүд өөрсдөө ярьж байна. Хуульд өөрчлөлт оруулах замаар өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргавал санаачилсан УИХ-ын гишүүдийг “Хүүхдэд ээлгүй улстөрч”-өөр зарлана. МАН, АН-ын алинд нь ч уяачид байгаа.

Энэ жил маш хүнд өвөл болж байна. Ийм байхад заавал хурдан морины уралдаан зохион байгуулах ямар хэрэгтэй вэ. Өвлийн хурдан морины уралдааны үеэр нас барсан хүүхдүүд нь жирийн иргэдийн хүүхдүүд байсан.

“Топ хурд Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах гэж байгаа юм билээ. Нүдэн дээр нь уралдаан зохион байгуулж байгааг мэдсээр байж зогсоохгүй бол Олон улсын шүүхэд хандана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
202.126.89.65

mash zuw

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.