СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-31

Өвлийн уралдааныг хориглосон ч "Топ хурд Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахаар болжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 сарын өмнө

Хаврын тэргүүн сарын шинийн 14-нд "Топ хурд Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахаар товложээ.

Дээд гурван нас, сонгомол гэсэн ангиллаар хурдан морины уралдааныг зохион байгуулах юм байна. Уралдааныг “Топ угшил” ХХК-иас зохион байгуулж буй бөгөөд уралдах нэг морь тус бүрээс 300 мянган төгрөгийн бүртгэлийн хураамж авах аж.  

Гэвч Засгийн газрын 2019 оны “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолд тусгаснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч ийнхүү "Топ хурд Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахаар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
9 сарын өмнө
202.9.46.19

тэгээд чи юу гэх гээд бгаан бэ чи хэн нэгнийг хориглох эрх бүхии байгууллага биш шүү

Зочин
9 сарын өмнө
139.5.217.149

Сайхан уралдаан болох нь дээ.Зөв шүү.

Зочин
9 сарын өмнө
202.126.88.79

Өвлийн уралдаан бол НЯЛХ ХҮҮХДЭЭРЭЭ наадаж байгаа явдал шүү‼️‼️‼️ Гадаа ямар хүйтэн байгаа билээ. Нялх хүүхэд битгий хэл, том хүн хөлдчих гээд байгаа энэ хөхөө өвлийн хүйтэнд Хахуулчид, эрх баригчид мөнгөндөө сагаж олон олон бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийг минь хөлдөөж, бэртээж, амь насанд нь заналхийлж байгаад нэн дургүйцэж байна‼️‼️‼️

Baabar
9 сарын өмнө
202.9.47.31

Mongolchuudiig ehleed morinoos ni salga, daraa ni gazar nutgaas ni salgaval bugd gadagshaa durvene

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.