СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НЗДТГ: Дугаарын хязгаарлалтыг сунгах эсэхтэй холбоотой шийдвэр гаргаагүй байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос эхэлж өнөөдрийг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулж буй юм.

Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41 хувиар, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарсан гэж холбогдох байгууллагууд мэдээлж буй юм.

Харин маргаашнаас дугаарын хязгаарлалтын хугацаа дуусаж буй юм. Дугаарын хязгаарлалт хийхгүй бол түгжрэл эрс нэмэгдэнэ гэж үзэж, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албанаас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн юм. Тус хүсэлтийн дагуу НЗДТГ-аас олон нийтээс санал авч буй юм. Албан бус мэдээллээр санал өгсөн иргэдийн 60 хувь нь дугаары хязгаарлалтыг дэмжээгүй байна.

Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар НЗДТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Н.Сугараас тодруулахад “Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.