СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-31

🔴LIVE: Даатгалын зах зээлийн холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнөөдрийн байдлаар хамгийн сул хөгжсөн зах зээл бол даатгалын зах зээл. Үүнийг хэмжихдээ даатгалын зах зээлийн идэвхжил нөгөөх нь даатгалын хураамжийг нэг хүнд ноогдож буй ноогдлоор нь хэмждэг. Энэ нь 87,8 мянган төгрөг байдаг бол олон улсад 200-300 ам.доллар байдаг. Үүнийг харьцуулахад 7-8 дахин бага байна. Тиймээс энэ хоёр үзүүлэлт сул байх тусам даатгалын зах зээлийн эрсдэл төрд ирж байдаг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр буюу аливаа гамшиг ослын эрсдэлүүд төсөв дээр ирэх магадлал өндөр байгаа юм. 

Цаашид даатгалын зах зээлийг идэвхжүүлэх, иргэд, ААН-үүдийн даатгалд хамрагдах мэдлэгийг сайжруулах, төрөөс зохицуулалт хийж өгөх мөн даатгалын компаниудын санхүүгийн, нөхөн төлбөрийн хариуцлага зэрэг бүх талыг идэвхжүүлэх шаардлага гарч ирж байна.

22 салбар хуульд Албан даатгалын заалтууд байдаг ч эдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэл муу байдаг учраас энэ салбар хөгжиж чадахгүй байна. Тийм учраас Даатгалын хууль, Даатгалын зуучлалын хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хууль мөн Гамшгийн болон ослын үеийн даатгалын тухай хуулиудыг мэргэжлийн байгууллага болох СЗХ-оос Сангийн яамтай хамтран хэлэлцүүлэхэд бэлэн болж байна. Чуулган эхэлмэгц энэ хуулийг өргөн барьж, ойрын хугацаанд батлах шаардлагатай болж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.