СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-31

🔴LIVE: Д.Амарбаясгалан: 2023 оны ногдол ашиг болох 257 мянган төгрөгийг иргэдэд дөрөвдүгээр сард олгоно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашиг олгох асуудлаар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 

-Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2022 оны тайлан, 2023 оны хүлээгдэж буй тайланг авч үзээд, энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тогтоол батлагдсантай холбоотойгоор энэ асууддлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 81.5 хувийг нь “Эрдэнэс Монгол” компани буюу төрийн мэдэлд, 18.44 хувийг 2.512,796 иргэн, 0.06 хувийг 487 үндэсний аж ахуй нэгж хувьцаа хэлбэрээр эзэмшиж байсан.

Энэ онд батлагдсан УИХ-ын 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдэд шинээр 1072 хувьцаа олгохоор болсон. Эдгээр хувьцаа эзэмшигч нь энгийн хувьцаа эзэмшинэ.

Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор шинээр 893 мянган шинэ хувьцаа эзэмшигч бий болж байна. Өөрөөр хэлбэл 0-12 насны хүүхдүүд шинээр 1072 хувьцаа эзэмшихээр болсон.

Үүний үр дүнгээр хувьцаа эзэмшигчийг бүртгэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болж байна. Яагаад 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болсон гэхээр 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Сайн хувьцаа” гэдэг зүйлийг гаргаж ирж, ахмад настан, оюутан, албан хаагчдад хувьцаагаа худалдах боломжийг олгосон. Тухайн үед нийт дүнгээрээ 385 мянган орчим иргэн хувьцаагаа буцааж худалдсан байдаг. Нэгж хувцааны үнэ 933 төгрөгөөр бодож зарсан байдаг юм. Иймээс 3.4 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байна.

Ингэснээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 73 хувь нь төрийн мэдэлж, 27 хувь нь 3.4 сая иргэнд, 0.06 хувийг 487 үндэсний аж ахуй нэгж эзэмшиж байна.

Ингээд 2022, 2023 оны ногдол ашгийн дүн мэдээг хүргэе. “Эрдэнэс тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наядын ашигтай ажилласан байна. Энэ мөнгөнөөс 27 хувийг эзэмшиж буй 3.4 сая иргэнд 351 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нэгж хувьцаанд оногдох дүн нь 108 төгрөг. Татварын өмнөх дүнгээрээ нэг хувьцаа эзэмшигч 104 мянган төгрөг авахаар байна. Энэ мөнгийг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлнэ. 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийнх нь нээлгэсэн брокерийн компанийн дансанд нь орно. Шинээр 1072 хувьцаатай болсон 893 мянган иргэний мөнгийг хүүхдийн мөнгөний дансаар нь оруулахаар зохицуулсан байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Үндэсний аудитын газар аудит хийснээр гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгоно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны цэвэр ашиг урьдчилсан байдлаар 3.2 их наяд гэж гарч байна. Энэ мөнгөний 864 тэрбум төгрөг нь иргэдийн эзэмшиж буй 27 хувьд ногдож байна. Ингэснээр нэг иргэнд татварын өмнөхөөрөө 286 мянган төгрөг байна. Татварын дараах байдлаар нэг иргэнд 257 мянган төгрөг олгогдохоор байна.

Ингээд үзэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны ногдол ашиг нь нэг иргэнд 361 мянган төгрөг болохоор байна. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
122.201.31.181

Сонгуульдаа бэлдхэнэ дээ

Зочин
2 сарын өмнө
118.222.147.253

Заавал сонгууль дөхүүлэ байж 4 жилд 1 удаа ноогдол ашиг гэж өгдөг бусад үед таг ийм л шог ЗГ тай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.