СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-01-31

🔴LIVE: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: “Магнай трейд” компанийн ШТС хязгаарлалттай олгож байгаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: 

-Манай яам газ болон нефть импортын асуудлыг хариуцаж байгаа болохоос орж ирсэн хойно нь тээвэр, түгээлтийн асуудлыг өөр яам хариуцна. Манай яам түгээлт, тээвэрлэлтийн асуудлыг хариуцахгүй.

-Хот дотор хэчнээн тонн газ тээвэрлэх зөвшөөрөлтэй байдаг вэ? 60 тонн газ тээвэрлэх боломжтой байдаг уу?

-Тухайн тохиолдолд хотын захаар тойроод явах ёстой байсан уу, үгүй юу гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв мэдэх байх. Зөвшөөрлийг тэр байгууллага олгодог. Манай хяналтын байцаагч нар хяналт шалгалт явуулдаг болохоос зөвшөөрөл өгдөггүй.

-Осол болж газ алдагдсан. Тэр үед аюулгүй ажиллагааны талдаа байцаагч нарын хяналт тааруу байсан байж болох уу?

-Манай импорт талдаа л хяналт, шалгалт явуулдаг. Газ тээвэрлэж буй автомашины стандарт талыг Стандарчлал хэмжил зүйн газар хяналт тавина.

-Шатахуун ховордоод эхлэв үү. Зарим ШТС шатахуун олгохгүй болчихлоо?

-Ерөнхий боловсролын сургуулийн хичээл орлоо, сар шинийн уур амьсгал орсон байна. Хөдөө гадаанаас хүмүүс ихээр хот руу орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор ШТС-аар үйлчлүүлэгчдийн ачаалал нэмэгдсэн. Нөөц хангалттай байна. Сар шинийн өмнө иргэдийн АИ-92 шатахууны хэрэглээ нэмэгддэг.

Дизель түлшний хувьд  бөөний үнэ 3300 руу буусан шүү. Та бүхэн муу зүйлээс гадна сайн зүйлийг нь мэдээлж байх хэрэгтэй. Засгийн газар, Уул уурхайн яам хатуу байр суурьтай ажилласны үндсэн дээр дизель түлшний үнэ буурсан. Үнэ буурсныг та бүхэн мэдээлж өгөөрэй.

-АИ-92 шатахуун авахаар иргэд ШТС-ын гадна багахан дараалал үүсгээд эхэлсэн байна шүү дээ?

-Уучлаарай, оочир дараалал одоо хүртэл үргэлжлээгүй. Иргэд хүүхдүүдээ сургуульд хүргэж өгч байна. Цагаан сар болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд хэрэглээ ихэссэн. Шууд та бүхэнд хэлье. “Магнай трейд” компанийн ШТС хязгаарлалттай олгож байгаа. Энэ нь компанийн дотоод асуудал шүү дээ. Мөн ганц, хоёр компани салбар ШТС-аа хаасан байна. Нэг дэлгүүр хаачихаар бүх дэлгүүр хаачихлаа гэж ярьдаггүй биз дээ. Түүнтэй адилхан ганц, хоёр ШТС хаасан байгаа байх. Нөөц хомстсон зүйл байхгүй.

Харин энэ ташрамд хэлье. Евро 92 шатахуун 2940 төгрөгөөр зарагдаж байгаа. Нөөц хангалттай бий. АИ-92 шатахууны нөөц түүнээс ч их бий. ШТС-ууд евро 92 шатахуунаа зарах сонирхолтой байгаа. Тиймээс болвол Евро 92 шатахууныг 2390 төгрөгөөр зарах арга хэмжээ авч ажиллана. Шатахуун хомстсон зүйл байхгүй. Евро 92 шатахуун савандаа багтахгүй их байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.