СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Малчид 20.100 толгой мал худалдах захиалгаа хөдөө аж ахуйн биржид өгчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна.

Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. 

Хөдөө аж ахуйн биржид урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүлжээ. 

Амьд мал худалдан авах ажлын хүрээнд

Дундын зуучлалгүй мал худалдан авах ажил Дорнод аймагт мөн зохион байгуулагдаж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.