Өнгөрсөн долоо хоногт Дүнжингаравын уулзварт гарсан олын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр /2024.01.31/ 10:30 цагт нас баржээ.
Одоогоор дөрвөн хүн хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэн хүн эмнэлгээс гарсан, гурван хүний биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээлэв.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжлэн хийгдэж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.