СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэр шатаж, нэг иргэн нас баржээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Нийслэлийн хэмжээнд өчигдөр гал түймрийн 8 дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьcгалчдын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт өртөж 44 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна.
Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.