Орон нутагт авто тээврийн ноцтой осол гарч дөрвөн иргэн нас баржээ.
Тодуулбал, Баянхонгор аймгийн, Өлзийт сум Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид дөрвөн хүн хавчуулагдан нас барж, хоёр хүн (1 нь хүүхэд) эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 18:45 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Улмаар Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.
Мөн автомашинд зорчиж явсан иргэн А/47 настай, эрэгтэй/, иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яанаа авто тээврийн ослоор нас барж дуусахнээ
Жоохон зам талбай харагдах аар үхэх гэж байгаа юм шиг дахиад зөв буруугаа мэдэхгүй хэдэн жолооч нараас болж хүний амь нас эрсдсээр байх уу? Чанаргүй жолооны курсуудыг татан буулга