СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөрөнгө завшсан хороодын Засаг дарга нарыг шалгаж дуусав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
9 сарын өмнө

Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж хөрөнгө завшиж байсан нийслэлийн зарим дүүргийн хороодын Засаг дарга нарын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар гэнэт буюу “Ковид-19” цар тахлын хөл хориотой байхад томилогдсон О.Түвшин хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон байна. Тэрбээр 2022 оны долоодугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хорооны хэсгийн ахлагчаар Г.Ч гэдэг хүнийг ажилласан мэтээр баримт бүрдүүлж, цалинд 4.7 сая төгрөг олгосон хэмээгээд уг мөнгийг нь хувьдаа авч завшсан үйлдэлд буруутгагдаж буй аж.

Мөн Хан-Уул дүүргийн I хорооны Засаг дарга И.Сарангэрэл тус хорооны наймдугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ө.О 2021 оны арванхоёрдугаар сард чөлөөлөгдсөн байхад ажилласан мэтээр цагийн бүртгэл гаргаж, Хан-Уул дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн гэнэ.

Улмаар өөр хэсгийн ахлагчийн нэр дээрх дансаар дамжуулан авч иргэн А-д өгч давуу байдал олгосон хэрэгт холбогдсон гэнэ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлсний дотор эдгээр Засаг даргын хэрэг багтсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.