Мөсөнд авиралтын Дэлхийн цомын хоёр дахь тэмцээн энэ сарын 25-27-ны хооронд Швейцар улсын Саас - Фи хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд хурдны төрөлд манай улсаас “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин Ч.Мандахбаяр ганцаараа оролцож алтан медаль хүртжээ. Тэрээр энэ сарын 12-14-нд БНСУ-д зохион байгуулагдсан дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол өнгөрсөн жил Саас - Фи хотод болсон дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Ийнхүү Ч.Мандахбаяр дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин болж байгаа аж.
Мөн тэрээр ирэх хоёрдугаар сарын дундуур Канад улсад зохион байгуулагдах Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.