Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ.
Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, дээрх иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400.000 төгрөгөөр торгосон бол 193 хүнийг 7-30 хоногоор баривчилсан байна.
Харин өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрхээ хасуулсан байсан 167 иргэн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар болжээ.
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлын 77.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв! МАН л Монголыг аварна
Аварах нь байтугай алж цөлмөж дуус ч байна шүү дээ танай нам чинь дээд тал чинь дан хулгайч луйварчин, ждүчин, банк тоногч , Сангууд хооллогч эх орон , нутагаа засагчид байнадаа нам өвгөн гуай ардчиллыг ч өмөөрөхгүй адилхан
Эрх хасуулсан хүн согтуу байтугай эрүүл ч байсан машин жолоодрж болохгүй биз дээ.
Хөдөөний дугаартай жолооч нар үнэмлэхгүй явж байна
Согтуугаар дахин жолоодсон нөхдийн ял хөнгөн байна. Ийм балмад хүмүүсийг бүх насаар нь жолоодох эрхийг хасч хорих ялаар шийтгээч ээ