Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагыг өөрчилж, удирдах зөвлөлийг шинэчилсэн. Тус байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулж, удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтсон юм.
Удирдах зөвлөл нь Засгийн газар, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын Паралимпын хороо, тамирчдын төлөөлөл, хараат бус гишүүдээс бүрдэж байгаа юм. Тодруулбал, удирдах зөвлөлд Засгийн газар, МҮОХ, Монголын Паралимпын хорооны төлөөлөл тус бүр хоёр, тамирчдын төлөөлөл нэг, хараат бус зургаан гишүүнтэй байхаар тогтсон.
Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд тодорхой болж, удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа ирэх долоо хоногийн дундуур хийхээр төлөвлөжээ.
Тус байгууллагын ерөнхийлөгчөөр хурандаа Ц.Уугангэрэл томилогдон ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.