Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 29-ны өдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэтчилэн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр манай бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилдэг болж байна” гэлээ.
Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, өнөөдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ. Энэ төв нь долоо хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.
Үүнд,
Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/
Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/
Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ
Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ
Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.
Эх сурвалж: ХЗДХЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.