СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-30

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг: Хайсыг угаагаагүй, даавуугаар шороог нь арчиж, цэвэрлэсэн

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
11 сарын өмнө

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилтнууд Гадаад харилцааны яамны урд талын зам буюу Олимпын гудамжны автозамын дундах хайсыг арчиж, цэвэрлэгээ хийж буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан юм.

Иргэдийн зүгээс “Өвлийн хүйтэнд гараар нь замын хайс угаалгаж байна. Зориулалтын угаадаг машин авах хэрэгтэй. Үүрэг өгсөн дарга нь хэн бэ” гэх шүүмжлэлийг өрнүүлсэн юм. Энэ асуудлаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Манай байгууллага нийслэлийн 16 км замын арчилгааг л хариуцдаг болсон. Бусад замуудыг дүүргүүд хариуцаж байгаа. Олимпын гудамжны автозамын дундах хайсыг арчиж, цэвэрлэх ажил хийж байна. Өвлийн цагт хайсыг угаадаггүй. Хөлдчихнө шүү дээ. Даавуугаар л шороог нь арчдаг. Замын хайс маш их бохирдолтой байгаа учраас хуурай даавуугаар л арчиж байгаа юм. Түүнээс угаасан зүйл байхгүй.

Цахим орчинд нэг бичлэг байсан. Манай улсад бол өвлийн цагт зориулалтын машинаар угаагаад, арчих боломжгүй. 

Бичлэг үзэх: 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.