СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-30

🔴LIVE: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК-ийн эрх ашигт үйлчилж байна гэв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Хууль зүйн дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Хятадын Хуашенконстракшн Монгол ХХК-д давуу байдал бий болгосон, авилгал хээл хахууль авсан, Монголын аж ахуйн нэгжийг хясан боогдуулсан байж болзошгүй үйлдлийг АТГ-т шалгуулах талаар нэр бүхий өмгөөлөгчид мэдээлэл хийв. 

Өмгөөлөгч н.Саруултөгс: 

-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК-ийн эрх ашигт үйлчилж байна гэж үзэж байна. Нийт 200 хуудас материал өгч байгаа. Хоёр компанийн асуудалд сайд хүн оролцож байгаад харамсаж байна. УБЕГ-ын албан тушаалтанд хариуцлага тооц гэдэг албан тоот өгсөн байгаа юм. 

Тодруулбал, Аюут ХК нь 2007 онд Аюут товерийн барилгын ажлыг эхлүүлээд b1,b2, нэг давхрын ажлыг гүйцэтгээд явж байх энэ үед БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Хуашенконстракшн Монгол" ХХК тухайн төслийн үлдэгдэл бүх санхүүжилтийг гаргая барилга ашиглалтад орсны дараа тус барилгын 60 хувийг өөрийн өмчлөлд авъя гэдэг санал тавьсан. Энэ саналын Аюут ХК хүлээн зөвшөөрч энэ хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Гэрээний хүрээнд 2011 онд барилгын ажил бүрэн дуусах ёстой байсан ч хөрөнгө оруулалт тодорхой бус шалтгаанаар саатаж эхэлсэн. Ингээд 2012 онд 70 хувийн гүйцэтгэлтэй барилгад УБЕГ-аас Аюут ХК-ийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан байдаг. Харин 2013 онд Аюут ХК үл хөдлөхийн 60 хувийг Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК-д шилжүүлсэн байдаг. Ингэсэн ч ямар нэг хөрөнгө оруулалт авч, үр дүнд хүрээгүй 2015 оны наймдугаар сар болсон байдаг. 2018 оноос хойш Хятадын "Хуашенконстракшн Монгол" ХХК нь өөрсдөө Аюут ХК-д шилжүүлсэн. Хамтарсан хурал хийгээд хэлцэл хийгээд шилжүүлсэн гэдгээ үе үеийн шүүх хурал дээр хэлдэг.

Гэтэл сүүлдээ хамтарсан хурлын шийдвэр, гэрээ хэлэлцэл хийгээгүй гэдэг асуудлаараа маргаж эхэлсэн. Гэтэл УБЕГ-аас тус компанийн захирал Жан Дун гарын үсэг нь тохирохгүй байгаа учраас 60 хувийг өмчлөл шилжүүлсэн асуудлыг хүчингүй тооц гэдэг залруулгыг удаа дараалан гаргаж эхэлсэн, одоо тус асуудал шийдэгдээгүй шүүхийн шатандаа явж байхад сайд хүн албан тоот гаргаад компанийн өмчлөлийг шийдэх ёсгүй. Иймд бид энэ асуудлыг АТГ-д шалгуулахаар хандаж байна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.