СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэгш, сондгой хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга явуулсан эхний өдөр иргэдийн 60% нь дэмжээгүй байна

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд мөрдөгдөөд дуусах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн.

Нэгдүгээр сарын 29-нд эхлүүлсэн санал асуулгад одоогийн байдлаар 2,445 иргэн оролцсон бөгөөд 984/40%/ нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжинэ гэсэн бол 1,461/60%/ нь дэмжихгүй гэжээ.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв/ЗХУТ/, Тээврийн Цагдаагийн Албанаас /ТЦА/автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлтийг НЗДТГ-т ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу олон нийтээс санал авч байгаа аж.

ЗХУТ, ТЦА-наас сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн, цаашид улам нэмэгдэх болно гэж үзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dogsmaa
9 сарын өмнө
122.201.31.210

Urgeljluulbel zov gej bodoj bn

Battuvshin
9 сарын өмнө
66.181.161.108

Zowshoorch bna

Bat
9 сарын өмнө
202.126.89.63

Demjhgui bna

Bat
9 сарын өмнө
103.212.119.33

үргэлжлүүлэх хэрэгтэй

Dorj
9 сарын өмнө
66.181.178.107

Zwshrhgvi bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.