™ watch diff|
Улс төр | 2024-01-29

Өвөрхангай аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIV хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонгожээ.
Тэрээр 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. И.Доржсүрэн нь Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
2016 - 2023 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.