Зам тээврийн хөгжлийн яам 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил" болгон зарласан байна. Нийт 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх аж.
Авто замын салбарт, долоон аймгийн 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 метр урттай гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж Зам тээврийн хөгжлийн яам мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
200 км зам 6 жил барьдаг улс даа