СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түргэний тэрэг хааж зогссон жолоочийг 20 мянгаар торгожээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Түргэн тусламжийн автомашины хөдөлгөөнд саад учруулж зогссон зөрчилд Цагдаагийн байгууллагаас хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт, тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугаман тэмдэглэл (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах, эсхүл тэр талд зогсож байгаа тээврийн хэрэгсэл хүртэл 3 м-ээс бага зайтай газарт түр зогсохыг хориглоно гэж заасан байдаг.

ТЦА-наас замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусад хөдөлгөөнийг хаахгүй байх, зогсоол талбайд тээврийн хэрэгслийг зөв байрлуулахыг зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.