СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амралтын өдрүүдэд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй газруудад 85 тонн бодис, 34 тонн давс цацжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Амралтын өдрүүдэд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацжээ.

Нэгдүгээр сарын 27, 28-ны өдөр буюу амралтын өдрүүдэд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан, албан хаагч авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийжээ. Мөн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацаж, 656 тонн хар цас ачиж тээвэрлэжээ.

Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.