СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-28

Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзжээ.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар,БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар  Ноён Сүнь Шаочөний 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав. Үргэлжлүүлэн, . Цаашид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрс  идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд  ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ.

Мөн Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлагатай, тэргүүний техник, технологи бүхий БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй бид хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессын хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн Хятад-Монгол хоёр улс бол ойрын хөршүүд, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн төдийгүй  ӨМӨЗО нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад  цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО иргэдийг Монгол Улсад зочлохыг урьжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.