Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ, ЦЕГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Осолтой холбоотойгоор амиа алдсан иргэдийн тоог нэмж, худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж:
-Би өмнө нь хэлсэнчлэн хэргийн газарт 189 мөрдөн байцаагч, 31 прокурор, шүүхийн шинжилгээний газрын 51 шинжээч ажилласан. Хэргийн улмаас ОБЕГ-ын гурван албан хаагч нарс барсан. Хуульд заасан хүрээнд хэргийн газрын үзлэгийг зохион байгуулсан. Цахим орчинд маш олон хүн нас барсан мэтээр бичиж байна. Хэргийн газрын үзлэгийг дуу, дүрс бичлэг ашиглаж болно гэж хууль заасан. Хэргийн газрын үзлэгийг хийхдээ дуу, дүрс бичлэг, гэрэл зураг, дрон ашиглаж хийсэн. Тэгэхээр нас барсан хүнийг нуух ямар ч боломж байхгүй. Тэгэх ёс зүй ч байхгүй.
Нийт 21 хүн нас барсан гэж бичиж байна. Гурван хүн нас барсан. Цаана нь 18 хүн нас барсан бол нуух боломжгүй шүү дээ. Тэгвэл тэр хүмүүсийн ард ар гэр, төрөл төрөгсөд нь байна. Сошиал орчин хөгжсөн үед мэдэгддэг юм байгаа биз дээ. Ташаа мэдээллийг битгий түгээгээч гэж хүсэх байна.
Хохирлын хэмжээг тогтоохоор шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлт 14 хоногт гарах ёстой. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаад явдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр ингэтлээ Иргэдийнхээ итгэлийг алдах гэж,,,,
Төр ингэтлээ Иргэдийнхээ итгэлийг алдах гэж,,,,