"Дүнжингарав" худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ, ЦЕГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан 19 настай нэг иргэн нас барсан байна. Тэрээр биеийн 80 - 90 хувийн түлэгдэлтэй байжээ.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээр үзлэг шалгалт хийж, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шинжээч нар томилогдсон. Осол, түүнээс үүдсэн шалтгаан нөхцөл, нийт хохирлын хэмжээг тогтоох ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хяналт явуулж, эцэслэн шийдэгдэнэ. Тиймээс иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, албаны эх сурвалжийн мэдээллийг хараарай. Олон нийтийн сүлжээнд таамаг мэдээллүүд их явж байгаа учир албаны мэдээллийг авч байгаарай.
Галын улмаас 27 хүн эмнэлэгт хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, эмнэлгийн үйлчилгээ аваад гэртээ харьсан. Түлэгдэж бэртсэн 19 - 69 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай иргэн харамсалтайгаар нас барлаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.