СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-26

🔴LIVE: Сэлэнгэ аймаг 82 мянган тонн хүнсний ногоо хурааж авчээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Сэлэнгэ аймаг 2023 онд 4800га талбайд хүнсний ногоо тариалж, 82 мянган тонн хураан авчээ.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр:

-2023 онд 4800га талбайд хүнсний ногоо тариалж, 82 мянган тонн хурааж авлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” иргэдийн сонирхол, эрмэлзэл нэмэгдсэний үр дүн гэж үзэж байна. Урамшуулал олгож эхэлсний үр дүнд тариалалт хураалт маш хариуцлагатай байлаа.

Мөн өчигдөр зохион байгуулагдсан Ургацын баярын үеэр Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын арван шилдгээ тодрууллаа. Ургацын баяраараа хаврын тариалалтад юун дээр анхаарч ажиллахаа ярилцсан. Нэгдүгээрт үрийн чанарт анхаарах асуудал байна. Стандартын шаардлага хангасан тусгай лабораториор баталгаажсан үрээр тарих, хор бордооны хэрэглээний зохистой дадлыг бий болгож ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн тариаланч малчдын хоорондох зөрчлийг арилгах шаардлагатай байна. Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэр Тариалангийн бүсийн тухай хуулийг боловсруулах шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Энэ хуулийн төслийн ХХААХҮЯ-наас боловсруулж байгаа. Тус хуулийн төслийн ажлын хэсэгт манай аймгаас тодорхой хүмүүс оролцож байна. Төрийн шийдвэр гаргахад манай аймгаас хамтарч ажиллах боломж гарч байгаад баяртай байгаа.

Дараагийн асуудал нь тариалангийн талбайгаа хашаажуулах асуудал. Энэ судалгаагаа хийж хэрэгжүүлж байна. Үүнийгээ иргэдтэйгээ ярилцсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.