СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-26

🔴LIVE: Мандал сум 2023 онд зам, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд 8 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сум 2023 онд 8 тэрбумын төсөв зарцуулж, зам дэд бүтэц, камержуулалт, гэрэлтүүлэг, гүүрэн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлжээ. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга А.Дашзэвэг:

-Манай сум нийт 27 мянган иргэнтэй. 2023 онд 8 тэрбумын төсөв зарцуулж, зам дэд бүтэц, камержуулалт, гэрэлтүүлэг, гүүрэн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд 90 гаруй сая төгрөгөөр камержуулалт хийсэн. Мөн үерийн улмаас гүүрэн байгууламж маань нурсан. Зургаан сарын хугацаанд тус гүүрийг засварласан. Түүнчлэн энэ жилд 500 сая төгрөгөөр гэрэлтүүлэг нэмж байршуулахаар төлөвлөж байна. 

Манай сум 1000 тоннын зоорьтой. Нэмээд 10 жижиг хэмжээний хүлэмж, 200 тоннын ногооны зоорийг барьж байгуулж байна. Нэмж 500 тоннын зоорийг барьж байгуулах төсөв батлагдсан байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.