СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-26

🔴LIVE: Сэлэнгэ аймаг 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Сэлэнгэ аймаг 2024 оныг “Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой цөөн хором ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:

-Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Энэ жилийн хувьд бүх сумдын Иргэдийн хурлын дарга болон тамгын газрын дарга нарыг оролцуулж байна. Өнөөдрийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр хууль эрхзүйн зөвлөгөөг өгнө. Мөн сумдын удирдлагууддаа үүрэг чиглэл өгнө. Түүнчлэн шилдэг сумууддаа шалгаруулна. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн хүүхдүүд тэргүүлсэн. Эдгээр хүүхдүүдийнхээ урамшууллыг олгоно.

Нэгдүгээр сарын 25-ны өдөр манай аймаг ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёр гавьяат ажилтан төрлөө. Сэлэнгэ аймаг нь улсынхаа хүнсний хэрэгцээг хангадаг аймгуудын нэг учраас Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газраас барьж байгаа бодлого шийдвэрийг түүчээлэн 64 дэх жилийнхээ ургацыг хураан авлаа.

уриалга гэж хэлж болно. Сайханы хөтөл дээр агаарын гүүр байгуулахад 150 мянган иргэн ирж сонирхсон байгаа юм. Аялагчид ирэхэд тэднийг аятай тухтай байлгах кемп, боловсон жорлонгийн асуудал тулгарч байна. Иймд БНСУ-аас манай аймагт энэ чиглэлээр бүтээн байгуулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Манай аймгийн хувьд ч аялал жуулчлалынхаа менежмент төлөвлөгөөгөө хийгээд эхэлчихсэн явж байна.

"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид мод тариалалт өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдсэн. Харин бид борлуулалтын асуудал дээрээ түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Цаашдаа манай аймаг 1000 орчим га талбайг жимсний мод тариалах зорилго тавин ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.