СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-26

МСНЭ-ээс 2024 оныг Хэвлэл мэдээллийн салбарт “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарлахаар тогтжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 25 өдөр болов. Тус хуралдаанаар 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2024 оны үйл ажиллагааны Ерөнхий төлөвлөгөө, санхүүгийн орлого, зарлага болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалах, сэтгүүл зүйн сургалт, судалгаанд гишүүдээ хамруулах, гишүүдийн бүх төрлийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалж хуулийн болон бусад тусалцаа, дэмжлэгийг үзүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө ажиллах үндсэн зарчимд тулгуурлан 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, баталжээ. 

Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн хэм хэмжээний судалгааг боловсролын салбарт ажиллаж буй сэтгүүл зүйн багш нартай хамтран хийнэ. Судалгаанд суурилж хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөжээ.

МСНЭ-ийн гишүүдэд эрх зүйн тусалцаа үзүүлэх чиглэлд дараах ажлыг хийхээр тогтов. Үүнд хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн баримт бичгүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд Хуульчдын холбоо, зарим их дээд сургуультай хамтран сургалт явуулна. Эхний сургалт ирэх 7 хоногт төлөвлөгдөөд байна. Өмгөөллийн “Эл Пи Си” фирмтэй хамтран ажиллах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд гишүүд хууль эрх зүйн зөвлөгөө, анхан шатны тусламж хэрэгтэй болоход МСНЭ-ээр дамжуулан үйлчилгээ авах боломжтой юм.

Гишүүдийг чадавхжуулах хүрээнд Их дээд сургуулиудтай хамтран давтан сургалт зохион байгуулна. Сэтгүүл зүйн бүх төрлийн мэргэжлээр давтан сургалтыг хийхээр тогтов.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын гишүүдийг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүсийн уулзалт, орон нутгийн форум зэргийг зохион байгуулна. Мөн зарим бүсийн урлаг, спортын наадмыг хийхээр төлөвлөөд байна.

Гадаад харилцааны хүрээнд Олон Улсын Сэтгүүлчдийн холбоотой харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлэх, бусад улсын сэтгүүлчдийн байгууллагатай харилцах харилцаанд дэвшил гаргана. Мөн зарим

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найзалж нөхөрлөх боломжийг олгох үүднээс 2024 оны 3 сарын дундуур Спорт өдөрлөгийг Төв аймагт зохион байгуулна.

МСНЭ нь гишүүдээ чадавхжуулах, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх хүрээнд 2024 оны ажлаа төлөвлөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээ ийнхүү гаргажээ. 2024 оны үйл ажиллагаанд гишүүдийг хамруулахдаа татвар төлөлтийн гол шалгуур болгон ажиллахаар тогтов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.94.188

Сэтгүүлчид ЁС ЗҮЙ н асуудлаа бодох цаг нь боосон Цагаа олсон асуудал дэвшүүлжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.