Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд өвөлжилт хүндэрч, айлуудад өвс тэжээл хүргэх, зам давааг нээх ажлыг зохион байгуулж байна.
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд өвөлжилт хүндэрч, тус сумын Их-Ойгор багийн малчид руу очих зам даваа цасанд хаагджээ. Иймд эдгээр айл өрхүүдэд түлш болон хүнс, тэжээл хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах хүсэлт гаргасан байна.
Улмаар тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тусламжийн бараа, өвс тэжээл хүргэх, зам давааг нээх ажлыг зохион байгуулж байна.
Нэгдүгээр сарын 22-24-ний хооронд нийт 360 км-т цас цэвэрлэн зам гаргаж, хоёр өрхийг нүүлгэж, 20 айл өрхөд 670 боодлын өвс, 11.7 тонн малын тэжээл, хоёр тонн нүүрс, түлээний мод хүргэж ажлыг зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.