"Өдрийн сонин"-ны тэргүүн нүүрт "Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой" гэх гарчигтай мэдээлэлд ЦЕГ-аас тайлбар өгөв.
Цагдаагийн байгууллага болон эрх бүхий байгууллагуудаас хууль, журмын хүрээнд иргэд, олон нийтэд цаг үеийн шаардлагатай үнэн зөв мэдээллийг тухай бүр өгч, нэр дурдагдсан хоёр жолоочийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр 48 цагийн хугацаатай түр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Гэтэл "Өдрийн сонин"-ны өнөөдрийн дугаар буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тэргүүн нүүрт "Жолооч Н.Рэнцэндоржийг хорьж, Э.Мөнхнаранг гадуур шалгаж байгаа бололтой" гэх гарчигтай олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл нийтлэгджээ.
Иймд Та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг зөвлөж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
олон түмнээс айх байлгүй дээ