СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-26

🔴 Сэлэнгэ аймгийн удирдах ажилтнууд зөвлөлдөж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн "Ургацын баяр -2024" арга хэмжээ энэ өдрүүдэд Сүхбаатар хотноо үргэлжилж байна.

Өчигдөр болсон /2024.01.25/ ургацын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас төлөөлөл, УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ, аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг дарга нар, сумдын агрономичид, үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцжээ.

Баярын үйл ажиллагааны үеэр мөн 2023 оны газар тариалангийн салбарын ололт амжилтыг дүгнэн, шилдгүүдээ шагнаж, урамшууллаа. 

Мөн улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан зохион байгуулжээ. 

Өнөөдөр тус арга хэмжээ удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр үргэлжилж байна. 

Тус зөвлөгөөнөөр УИХ, Засгийн газрын шийдвэр болон урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох;

-Сэлэнгэ аймгийн 2023 оны салбарын аваргууд болон, тэргүүний сум, тосгон баг, байгууллагуудад шагнал гардуулах;

-Аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл зэрэг асуудлыг удирдах ажилтны зөвлөгөөнөөр үнэлж дүгнэх юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.