СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Засгийн газрын “5Ш ажиллагаа” үр дүнгээ өгч, эрэн сурвалжилж байсан 12 хүнийг авчиржээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “5Ш” ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Засгийн газраас хэрэгжүүлсэн 5ш ажиллагаа тодорхой хэмжээнд үр дүнгээ өгчээ.

Тухайлбал, шүүр ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд  3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс

Харин шувуу ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгалтын явцад оргон зайлсан нийт 91 хүнийг албадан авчрахаар хуулийн байгууллага ажиллаж байна.

Шилэн ажиллагааны хүрээнд цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, газар олголт, төрийн  сангуудын мэдээллийг ил болгосон юм. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан зэрэг тусгай сангуудаас зээл авсан зээлдэгчдийн мэдээллийг ил болгосноор нийт 40 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн үр дүн гарсан байна.

ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат:

-Гурван жил ажиллаж буй Засгийн газрын хувьд хийх нэг том ажил нь авлигатай тэмцэх явдал байсан. Гэхдээ энэ ажил нь нэр төдий биш системийн авлигатай бодитой яаж тэмцэх вэ гэдэг нь чухал байв. Авлигатай тэмцэх ажил нь дан ганц цагдаа, шүүх, хуулийн салбарт бус соёлын хувьд, системийн хувьд хэрхэн ажиллах вэ гээд таван төрлийн төлөвлөгөө гаргасан. Түүнийгээ “5Ш ажиллагаа” гэж нэрлэсэн. "Шилэн" ажиллагааны хүрээнд нэг жилийн хугацаанд маш олон сая дата мэдээллийг ил болгосон. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг ил болгосон нь эргээд үр дүнгээ өглөө. Хоёрдугаарт, "Шүүр" ажиллагааны хүрээнд хууль бусаар төрд ажиллаж буй хүмүүсийг чөлөөлж, хууль ёсоор ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хангах чиглэлд ажилласан байна. “5Ш ажиллагаа”-ны хүрээнд иргэдийн мэдэх эрх хангагдлаа.

Мэдээллийн дэлгэрэнгүйг видёо контентоос үзнэ үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
103.57.95.99

Шүүр ажиллагаа ЗТХЯ болон ИНЕГ, МИАТ компанид огт хийгдээгүй. Харин эсрэгээрээ Амарбаясгалангийн цүнх баригч нар, Г.А-хан дээр нь нэмэгдээд Бямбацогтын ИНЕГ-ын мөнгийг хусаж ялтан болсон авилгалын хэрэгтнийг зөвлөх болгосон, цүнх баригчдаа, Ховдынхоо архичин энд тэндээс ажлаасаа хөөгдсөн этгээдүүдийг ИНЕГ, МИАТ компанид дарга болгон нисэхийнхэнийг доромжилж байгаа шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.