СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбаяр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын газрын наймаанд Ерөнхий прокурор, Тагнуулын дарга нь оролцсон гэх мэдээлэл бий

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үүссэн нөхцөл байдал нь авлига хүнд сурталтай холбоотой учир уг үндсээр гаргаж ирэхийн тулд сонсгол зохион байгуулах шийдвэр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн гэж мэдээллээ. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Хэргийн газрын үзлэг шалгалт хийх, хохирлыг тооцох, хохирсон иргэдэд тусламж үзүүлэх асуудлаас гадна энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар өргөн хүрээнд авч хэлэлцлээ. Нэг удаагийн энэ асуудал нийслэл Улаанбаатар хотод дахин давтагдах болзошгүй эрсдэл өндөр байна.

Улаанбаатар хотод энэ осол давтагдаж болзошгүй. Зун үер болсон. Нийтийн тээврийн асуудал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Хоёр сар тэгш сондгойгоор явлаа. Даваа гаргаас эхлэн бүх дугаар хөдөлгөөнд оролцохоор байна. Сургууль цэцэрлэг эхэлнэ. Ирэх долоо хоногоос эхлэн 0 зогсолт руугаа орно.

Манай Улаанбаатар хот дотроо аюултай ачаа бараа тээвэрлэдэг. Тэр байтугай аюултай тээврийг хот дотроо төмөр замаар явуулдаг. Ойр ойрхон зайтай хороолол барилга, үйлчилгээний төвүүд байна. Тойрог замууд хэрэгтэй байна. Энэ бүгдийг цэгцэлж шийдэх гэхээр газрын асуудал яригддаг. Энэ бүх зүйлийн уг үндэс газрын авлига гэдэг зүйл дээр байна. 

Тиймээс асуудлын уг шалтгаан болсон сүүлийн 20 жилийн газар олголт, авлига нийтийн тээврийн асуудлаар дагнаж, иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд Засгийн газар, УИХ-ын түвшинд Түр хороог ХЗДХ-ийн сайдыг ахалж ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ асуудлаар УИХ-ын даргад хандахаар болсон.

Түүнчлэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
9 сарын өмнө
66.181.161.33

Сайн байна уу Та сайхан өвөлжиж байна уу. Таны санаа. сайхан байна Манай гэр бүлээс нормын газар. авсан. хү байхгүй. Газраа. авах.гэхлээр. газар. байхгүй гэх юм Би. улсад. 50 иад. жил ажиллаа хүүхдүүд. тусд. нь гаргаад. ард нь газар ч байхгүй гэр орон сууц ч. байхгүй 1982. оноос УБ хотын захиргаанд 5. байрны өргөдөл хүлээж бай гэсээр 70 нас хүрлээ. Би 50 жил алтан шар замд аа том машин. барьлаа Одоо. харин ганц газар олж авах. гээд чадахгүй байна. БЗД. СХД энд. тэндгүй. том том. хашаа бариад таглаад. хаячихсан. Найрамдал. зуслангаас. авахуулаад бүх. дүүргийн том. жижиг. газаруудыг. сонсголоор бүгдийг. шалгасан. дээр. байх газар. албаныхан. бол. авилгад автсан байна би. БЗД 2дугаар айлын. хашаанд. айлын гэрт амьдарч. байна. З. Зинамидэр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.