"Дашваанжил газ" ХХК-иас осол гарсантай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулж байна.
"Дашваанжил газ" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав:
-Ослын улмаас амиа алдсан алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлье, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хурдан эдгээрэй, биеэ сайн эмчлүүлээрэй.
Манай компанийн жолооч Ч.Ренчиндорж нь 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан юм. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна. Хүмүүст учирсан зовлонг ашиглаж пиар битгий хийгээрэй гэж хүсье.
Хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Газар дээр нь өөрсдөө очсон ч оруулаагүй.
Хохирлыг барагдуулахын төлөө ажиллана. Жолооч Ч.Ренчиндоржийн хууль ёсны эрх ашгийг ямар ч нөхцөлд хамгаална. Хууль эрх зүй болон эдийн засгийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцана.
Осолдсон цистерн машиныг энэ оны нэгдүгээр сард шинээр авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан. Хот хоорондын тээвэр хийдэг. Замын-Үүд рүү 15.7 тонн газ тээвэрлэж явсан 60 тонн байх боломжгүй. Жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хийн газ тээвэрлэх сургалтад хамрагдсан.
Миний дүгнэлтээр Засгийн газрын буруу биш. Цас гэнэт орж, гулгаа үүссэнээс болж тус осол болсон гэж үзэж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв ярьж байна.