Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 22 асуудал хэлэлцсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотойгоор авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:
-Тээвэрлэлтийн үеийн стандарт, шатах тосох материал, химийн бодис тээвэрлэхтэй холбоотой асуудал би хариулт өгөх боломжгүй байна.
Галд өртсөн “Edu apartment” орон сууцны 63 айлын 198 оршин суугч галд өртсөн. Эдгээр хүмүүсийн хэвийн амьдрах боломжийг хангах, орон сууцны засвар, тохижилтын ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаас эдгээр иргэдийг түр түрээсийн байранд шилжүүлэх, түрээстэй холбоотой зардлыг гаргахаар боллоо. Ойролцоогоор 1.4 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түрээсийн орон сууцыг олох, иргэдийг оруулах ажлыг нийслэлийн ЗДТГ зохион байгуулна.
Шатсан автомашинуудын тухайд, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудал яригдана. “Дашваанжил” ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргасан байж болзошгүй гэдэг дээр хуулийн байгууллага ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа гэм буруутай, хохиролыг барагдуулах этгээд тодорхой болно. Энэ тээврийн хэрэгсэл НИТХ-ын тогтоолоор баталсан дүрэм журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцож байсан гэдэг нь эхний байдлаар тогтоогдсон. Хуулийн байгууллага шалгаад буруутай этгээдээр төлүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
дашваанжил буруутай гэвэл автомашиауудыг төлүүлнэ хэж шууд буруутгаж байнашүү.Улаан зангиатыг л аврах ажиллагхаа явуулаад байна уу даа. Зальт этгээдийн хүүхэд мөн байнадаа.Их л таньдаг царай бсйсан шүү.Хомүүс бүгд таниад байгаа бололтой дуугарч чадахгүй байна .Эсбөгөөс нөгөө тал улаан зангиат баахан машин төлжээ хүмүүс хэний хүүхэд ийг. нь мэдээд байна