Газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.
Амиа алдсан алба хаагчдын ар гэрт нөхөн олговор болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тус бүр гурван өрөө байр “Буянт-Ухаа 2” хороололд олгохоор болжээ. Нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг гаргахаар болсон байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид даатгалд хамрагддаг учраас албан үүргээ биелүүлж яваад зуурдаар амь насаа алдвал нөхөн олговор мөн олгодог. Энэ журмын дагуу ОБЕГ-аас амиа алдсан алба хаагчдын ар гэрт мөн тус бүр 50 сая төгрөгийг олгох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.