СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-25

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламентын засаглал бэхжих боломж бүрдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж,  УИХ-ын гишүүдийн тоог  126 болгон нэмэгдүүлсэн нь энэ удаагийн 2020 - 2024 оны парламентын онцлох ажил  байлаа.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн нь парламентын засаглалыг бэхжүүлэх, нөгөө талаар улс төр, эдийн засгийн хувьд томоохон реформыг авчрах түүхэн шийдвэр хэмээн хууль санаачлагчид онцолж буй юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэнээр төлөөллийн ардчиллыг бий болгох,  нэг гишүүнд оногдох эрх мэдэл буурах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.  

Нөгөөтэйгүүр Сонгуулийн холимог тогтолцоог бий болгосноор нэг аймгийн хөгжлийн төлөө бус улс орны том эрх ашгийн төлөө ажиллах эрх зүйн орчин бүрдээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр хоёр өөрчлөлт орох байх гэж бодож байна. Нэгдүгээрт, сонгогчдын төлөөлөл хангагдах ёстой гэж бид байнга ярьдаг. 1992 онд Үндсэн хууль батлагдаж байхад манай улс 2.6 сая хүнтэй л байсан. Одоо 3.6 сая хүнтэй болсон байна. Тэгэхээр хүний тоо нэмэгдсэн.

Хоёрдугаарт бид аюулгүй байдлын асуудал тал дээрээ анхаарч байх ёстой. Хоёр том хөршийн дунд амьдардаг. Энэ агуулгаараа 126 гишүүнтэй болсон. Шинэ УИХ 126 гишүүнтэй болсноороо нэлээн онцлогтой парламент бүрдэх болов уу. Энэ хүрээнд гурван том асуудлыг авч үзэж болно. УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилсөн. Дэгийн тухай хууль чухал. Олон улсын парламентын агуулга руу шилжиж байгаа. Монгол Улсын их хурлын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар парламентын үйл ажиллагаа арай өөр болно. Гишүүд микрофон ашиглаж улс төр хийдэг, попордог байдал арилна. 

Дэлгэрэнгүйг видёо контентоос үзнэ үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.