"Улиастайд байшин шатаж байна" гэх дуудлага НОБГ-т өчигдөр 20:30 цагийн үед бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиход 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байжээ. Гал түймрийн тархалтыг 20:40 цагт зогсоож, 22:10 цагт бүрэн унтраасан байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн гурван дуудлага бүртгэгдэж, алба хаагчид аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, түлшийг хэтрүүлэхгүй байх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг НОБГ-аас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.