СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолооч Ч.Р-ийг өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй хэмээн 48 цаг хорьжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Шүүхээс оcoл гаргасан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol машины жолооч Э.Мөнхнаран нарыг 48 цаг саатуулах шийдвэрийг гаргажээ. 

Энэ талаар Тээврийн прокурорын газрын хэрэгт хяналт тавьж буй прокуророос тодруулахад:

-“Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийг сэжигтнээр баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн прокурор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлсэн.

Тодруулбал, жолооч Ч.Р-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл, түүнчлэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна. 

Мөн мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dolgon
3 сарын өмнө
66.181.160.61

l

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.