Дэлхийн 120 гаруй оронд Самбо бөх хурдтай хөгжиж байгаа бөгөөд Олон улсын Самбо бөхийн холбоо энэ жил түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Самбо бөх Олимпийн их наадмын албан ёсны төрөл болох талаар ид яригдаж байгаа энэ өдрүүдэд Серби улсын Нови Сад хотноо Самбо бөхийн өсвөрийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Өсвөр насны ДАШТ-д 15-16 насны тамирчид оролцох ба энэ тэмцээнд 28 орны Самбо бөхийн залгамж халаа болсон хүчтэнүүд оролцох юм.
Энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангиллаар хоёр хоногийн турш үргэлжлэн явагдах юм. Сонирхуулахад, хоёр жилийн өмнө Кипр улсын Лимассол хотноо явагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 20 жингийн 14 жинд нь ОХУ-ын өсвөрийн тамирчид аваргалсан байдаг.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх: