СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-24

Хотын дарга АНУ-д ажлын айлчлал хийж, сайд Н.Учрал "десант" буулгана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар зарим дүүргийн Засаг дарга нар болон НИТХ-ын төлөөлөгчидтэй хамт АНУ-ын Денвер хотод албан айлчлал хийхээр очжээ. Энэхүү айлчлалаараа ах дүү Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааг улам "бататгасан" гэнэ. 

Нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилж нийслэлчүүдийн шүүмжлэлд өртсөн тэрээр "буулт" хийнгүүтээ гадаад айлчлал хийж "сэтгэлээ сэргээе" гэж шийдсэн бололтой. Өнөөдөр Юта мужид ажиллаж яваа бол, маргаашаас Лос-Анжелос хотоор "зугаалснаар" албан айлчлал нь өндөрлөх юм байна. 

Нийтийн тээврийн чиглэл өөрчилсөн шүүмжлэл, өчигдөр Улаанбаатар хотод гарсан газын машин дэлбэрсэн ноцтой осол гарсан учир албан айлчлалын мэдээллээ цацахаас "санаа зовоод" байгаа бололтой. 

Харин ирэх долоо хоногт УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ажлын айлчлал хийхээр АНУ-д хүрэлцэн очих гэнэ. Тэрбээр энэ удаад 30 хүний бүрэлдэхүүнтэй очиж байгааг зарим шооч нөхөд "Яамны бүх хүнээ авчирч яг яах гэж байгаа юм бол..." хэмээн гайхаж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.